Монгол ардын нам сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Монгол ардын намын хороо 2020
оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор өнөөдөр эхэллээ.
Нээлтийн ажиллагаа Өлгий хотын төв
талбайд болов.
УИХ-ын ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрог
буюу Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Монгол ардын намаас УИХ-ын гишүүн,
БХБ-ын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, “Тариан цацрал” компанийн
захирал Т.Аубакир нар нэр дэвшиж байгаа.
Нээлтийн ёслолыг аймгийн ИТХ-ын дарга
Д.Бауыржан нээж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.
Түүнчлэн нэр дэвшигчдийн намтар, МАН-ын
2020 оны сонгуульд оролцож байгаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.