Төрийн байгууллагуудын дунд Ховд голын эргийг цэвэрлэх давалгаа өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-02 12:13:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон Ховд голын эрэгт цэвэрлэгээ хийлээ.

Уг ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өрнүүлж байгаа “Зөв дадал ногоон ирээдүй” сарын аяны хүрээнд зохион байгуулжээ. Цэвэрлэгээний үеэр Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт оршдог ногоон байгууламж, усны суваг, шуудуунд бөөгнөрсөн хог хаягдлыг цэвэрлэж, 2 тонн хогийг ачиж зайлууллаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төрийн байгууллагуудын дунд “Зөв дадал, ногоон ирээдүй, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй байгууллага-2020” сайн дурын давалгаа өрнүүлж байгаагаа зарлаж, дараагийн байгууллагаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрыг урилаа.

Давалгаанд уригдсан байгууллага нь Ховд голын эргийн дараагийн хэсэгт хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийх ажээ.

Холбоотой мэдээ