Аймгийн хэмжээнд 715 сурагч ЭЕШ өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 750 сурагч төгсөж байна. Үүнээс 715 сурагч 10 судлагдахуун хичээлээр ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлжээ.
Энэ жилийн ЭЕШ-ыг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуульд 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс УОК, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг нягт баримталж багш болон сурагчид амны хаалт зүүх, халуун хэмжих, ангид 2 метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт зэргийг тогтмол хийх тал дээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэж аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав хэллээ.
Холбоотой мэдээ

СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
19 минут

ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно
9 цаг