“Надад хэлэх үг байна” уралдааны дүн гарлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-31 20:39:33

Увс /МОНЦАМЭ/. МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаангом сумын ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Надад хэлэх үг байна" эсээ бичлэгийн уралдааны дүн гарч, өнөөдөр сурагчдад шагналыг нь гардуулан өглөө.

Өсвөр насны хүүхдүүдийг эцэг эх, багш, асран хамгаалагч нартайгаа тулгамдсан асуудлаа ярилцдаг, тэдэнтэй харилцан ойлголцож, нээлттэй байх чадварыг хөгжүүлэхийг зорьсон энэхүү уралдаанд 24 сурагч бүтээлээ ирүүлсэн байна.

Энэхүү уралдааны тэргүүн байрыг Улаангом сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10д ангийн сурагч Н.Анударь эзэлсэн бол удаах байруудад тус сургуулийн 11в ангийн сурагч А.Биндэрьяа, Цогцолбор 2-р сургуулийн 11в ангийн сурагч М.Уянга нар орсон юм. Харин тусгай байрт Цогцолбор 2-р сургуулийн 12е ангийн сурагч Б.Номиндарь, мөн сургуулийн 11в ангийн сурагч Б.Уянга, 11в ангийн сурагч Г.Буяннэмэх нар шалгарлаа. Бүтээл нь шалгарсан сурагчдад мөнгөн шагнал, өргөмжлөл, ном гардуулснаас гадна уралдаанд оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг олгосон бөгөөд “Мөнхийн чанар” ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо.

 

 

Холбоотой мэдээ