“Дорноговь судлал-2016” эрдэм шинжилгээний бага хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-09 10:15:21

Уламжлал болгож өрнүүлдэг “Дорноговь судлал-2016” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жил Сайншанд хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулахаар аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс төлөвлөжээ.

Тус аймгийн түүхийг бүтээгч алдартай хүмүүсийн үүх түүх, намтар уран бүтээл,  эд өлгийн болон биет бус  өв, соёл уламжлал, номын мэргэдийн бүтээл туурвил  зэргийг судлан сурвалжилж  түүхийн асуудлыг задлан шинжилж, эрдэм шинжилгээний  бүтээл, олны хүртээл болгодгоороо тус  эрдэм шинжилгээний хурлын  ач холбогдол оршдог аж.

Энэ удаа  Сайншанд сумын түүх,  түүхийг бүтээлцсэн ахмад үеийнхний намтар, угсаатны судлал, газар  нутгийн  онцлог  гээд  тодорхой сэдвээр  илтгэл хэлэлцүүлэх бөгөөд оролцогчид  техникийн болон нийтлэг шаардлагад нийцүүлж бүтээлээ ирүүлэх юм байна. Тус уралдаан тавдугаар сарын 18-ны 10.00 цагаас  аймгийн БСГ-т болно.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ