Бостоны марафон 124 жилийн түүхэндээ анх удаа зохион байгуулагдахгүй

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2020-05-29 13:28:43

БОСТОН. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас өмнө нь есдүгээр сарын 14-нд болгож хойшлуулсан Бостоны марафоныг цуцалсан тухай тэмцээний хэвлэлийн алба мэдээлжээ.


Бостоны марафон нь 124 жилийн түүхэндээ анх удаа зохион байгуулагдахгүй болж байна. Марафоныг виртуал тэмцээн болгон зохион байгуулахаар болжээ. Марафоны бүх оролцогчдод оролцох эрхийн төлбөрийг буцаан өгч, виртуал хувилбарт оролцох эрхийг баталгаажуулах аж.


"Иргэдийн эргүүл мэнд, мөн манай ажилтнууд, оролцогчид, сайн дурынхан, үзэгчид, шүтэн бишрэгчдийг хамгаалах  нь  урьдын адил бидний гол зорилго хэвээр байгаа. Хэдийгээр бид есдүгээр сард Бостонд энх тайвныг авчирч чадахгүй ч бид 124 дэх Бостоны марафонд зориулж, Бостоныг дэлхийд авчрахаар төлөвлөж байна" гэж марафоны гүйцэтгэх захирал Том Грилк хэлэв.


Ташрамд сануулахад, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд Бостоны төвд марафоны барианаас холгүй 12 секундийн зайтай хоёр дэлбэрэлт болсон билээ. Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 260 гаруй хүн шархадаж гэмтсэн юм. Хэдэн хоногийн дараа цагдаа нар халдлагыг зохион байгуулагч Тамерлан, Жохар Царнаев нарыг олж илрүүлсэн бөгөөд баривчлах ажиллаганы үеэр Тамерлан алагдсан бол Жохар шархдаж, баривчлагджээ.


Холбоотой мэдээ