Ираны цөмийн хөтөлбөрийн удирдагч нарт хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-28 13:20:35

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдагч хоёр хүний эсрэг хориг арга хэмжээ авч байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ.


"Ираны цөмийн хөтөлбөрийн хоёр удирдагч Мажида Агаи, Амжада Сазгар нарын эсрэг хориг арга хэмжээ авч байна. Ираны эрдэмтэд цөмийн зэвсэг дэлгэрүүлэх явдлаас ангид энхийн ажиллагаагаа үргэлжлүүлэх эсвэл хориг арга хэмжээний эрсдэлд орохын аль нэгийг сонгох ёстой” гэж тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Олноор нь устгах зэвсгийг дэлгэрүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагаанд оролцсон, оролцохыг завдсан хэмээн Агаи, Сазгар нарын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг М.Помпео мэдэгдэлдээ дурдсан байна. 

Холбоотой мэдээ