“Чингис” бондоос барилга, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-05-09 02:16:27
oyuka_hu@yahoo.com

“Чингис” бондын хөрөнгөөс Орхон аймгийн 41 аж ахуйн нэгж 4.4 тэрбум төгрөг зээлжээ. Тодруулбал, “Мон бити ойл” ХХК 1.2 тэрбум, “Оракс” ХХК 650 сая, “Анд Энерги” ХХК 100 сая төгрөгийн зээл авсан байна.

Мөн “Бэрэн” групп, “Эрдэнэт хивс” ХХК ч зээл авсан байна. Дээрх 41 аж ахуйн нэгжээс хамгийн багадаа 23 сая төгрөг зээл авсан компани бий гэж аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн хэллээ. Гэхдээ бондын хөрөнгө оруулалтын үр ашгийг нийтэд нь тогтоох боломжгүй гэнэ. Учир нь хөрөнгө оруулалт хийсэн салбараас ашгаа өгөх хугацаа нь харилцан адилгүй ажээ. Тодруулбал, Орхон аймагт хийгдсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь барилгын материал болон мал аж ахуй, боловсруулах үйлдвэр гэнэ.

Дашрамд дурдахад, манай улс 1.5 тэрбум ам.долларын бондыг “Чингис” нэрээр босгож үүнийг Хөгжлийн банкаар дамжуулж үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр олгосон юм.

                                                                                                                     Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ