Нийгмийн даатгалын тухай шинэ хууль ажил олгогч болон ажилтанд таатай боломж олгож байгааг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-09 02:15:39
oyuka_hu@yahoo.com

“Ажил олгогчдын зөвлөлгөөн” –нд 300 гаруй аж ахуйн нэгжийн удирдлага оролцож Нийгмийн даатгалын тухай шинэчилсэн хуулийн талаар санал, бодлоо солилцлоо.

Уг хууль өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь ажил олгогч болон ажилтан хоёуланд нь таатай нөхцөл бүрдсэн гэж зөвлөлгөөнд оролцогсод хэлж байна. Ялангуяа  Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний төрөл нэмэгдсэн гэдгийг онцолж байв.

Өнгөрсөн онд манай улсын Нийгмийн даатгалын санд 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрсөнөөс 1.3 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулжээ. Харин Орхон аймаг 59.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Энэ нь 2012 онтой харьцуулахад 48 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ажил олгогч 135, 425 даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлого ил болжээ. Ингэснээр 346.9 сая төгрөгийг Нийгмийн даатгалд төлж 172.1 сая төгрөгийг алдангиас чөлөөлсөн гэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Чимгээ хэллээ. Тус аймагт  2000  гаруй ажил олгогч байдаг юм.

                                                                                                                   Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ