Говь-Алтай аймгийн 10243 малчинд ноолуурын урамшууллыг олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-28 12:08:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хэрэгжиж буй ноолуурын урамшууллыг Говь-Алтай аймгийн 18 сумын 10243 малчинд олгож эхэллээ.

Одоогоор малчдын овог, нэр, регистрийн дугаар, дансны мэдээлэл зөрүүтэй өрхийн мэдээллийг залруулах ажил хийж байна хэмээн тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. Энэ тухай малчид: “Төр засгаас жилийн дөрвөн улиралд малаа дагаж зөвхөн малын түүхий эдээр амьжиргаагаа залгуулдаг бидэнд ноолуурын урамшуулал олгож байгаа нь бодитой дэмжлэг болж байна” хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдын амьжиргааны түвшинг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоолын хүрээнд 2019 оны А-дансандаа ямаа тоолуулсан малчин, мал бүхий өрхөд ноолуурын урамшууллыг 1 ямаанаас дунджаар 300 гр ноолуураар тооцож, 1 кг тутамд 20,000 төгрөгийн урамшууллыг овог, нэр, регистрийн дугаар, дансны тулгалт хийсэн малчдын дансанд олгож байгаа юм. 

Холбоотой мэдээ