Татварын хэлтсийн шинэ байрны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-27 20:45:31

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтсээс харилцагч, татвар төлөгчдийн болон төрийн албан хаагчдын ажиллах, үйлчилгээ авах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор албаны шинэ байр барих ажлыг эхлүүлж, энэ сарын 25-нд шав тавилаа. 

Улсын төсвийн 2 тэрбум 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тус барилгын ажлыг орон нутгийн “Ман Оюу Увс” ХХК гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах юм байна. Шав тавих ёслолд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу нарын орон нутгийн удирдлагууд болон Татварын хэлтсийн хамт олон оролцлоо.

Холбоотой мэдээ