Конрад Аденауэрийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-27 20:07:19

Увс /МОНЦАМЭ/. Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Йохан Фурман нарын төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Засаг дарга Конрад Аденауэрийн сан Увс аймагт 2008-2009 онд төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллаж байсныг дурдаад, 2020-2021 онд Увс аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах санал тавьсан юм. Энэхүү саналыг ноён Йохан Фурман дуртайяа хүлээн авч 2020 оны 9, 12 дугаар сард тус аймагт сургалт зохион байгуулах боломжтой гэлээ. Мөн тус сангаас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах төсөлд хамрагдах боломжийг судалж үзэхээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан Конрад Аденауэрийн сангаас Монгол Улсын ЗГХЭГ-тай хамтран шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хоорондын харилцаа холбоог сайжруулах зорилгоор Ардчиллын чуулганыг зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ