Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-27 15:11:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үед "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 тэрбум 461 сая 641 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тогтоол батлав.


Уг хөрөнгийг сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод зарцуулах юм.


Мөн төрийн бус өмчийн буюу хувийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгохоор болов. Тогтоолын дагуу 157 ерөнхий боловсролын сургуулийн 46 мянга 783 хүүхдэд ногдох 18.8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36 мянга 905 хүүхдэд ногдох 31.4 тэрбум төгрөг олгох юм.




Холбоотой мэдээ