АТГ эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2020-05-26 12:58:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс мөн хугацаанд нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг тус тус хүлээн авч шалгажээ.

Үүнээс 26 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж, 3 нь зөрчилтэй тогтоогдож, 11 гомдлыг зөрчилгүй гэж шийдвэрлэжээ. Түүнчлэн харьяаллын дагуу 8 гомдлыг шилжүүлж, 2 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 52 гомдол шалгагдаж байна.

Мөн хугацаанд эрүүгийн 499 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгажээ. Одоогоор 472 хэргийг шалгаж байна.


Холбоотой мэдээ