Дмитрий Песков коронавируст халдвараас эдгэрч, эмнэлгээс гарчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-26 11:10:35

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков коронавируст халдвараас эдгэрч, даваа гарагт эмнэлгээс гарчээ.


Песков тавдугаар сарын эхээр эмнэлэгт хэвтсэн байна. Тэрбээр одоохондоо гэрээсээ ажлаа хийх аж. Коронавирусний халдвар авсан тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга тавдугаар сарын 12-нд мэдээлсэн юм.


Хамт ажилладаг хүмүүсийнх нь нэг халдвар авсны дараа өөрийгөө тусгаарласан байх үед нь өвчний анхны шинж тэмдэг илэрсэн талаар Песков "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэртээ хоёр, гурван өдөр болсны дараа тэрбээр компьютер томографын шинжилгээ хийлгэхэд уушгины хоёр тал нь үрэвссэн байсан учир эмнэлэгт хэвтсэн байна. Песковын эхнэр Татьяна Навка мөн коронавирусээр халдварласан байсан бөгөөд эмч нар түүнийг өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гаргажээ.


 


Холбоотой мэдээ