Энэ онд есөн тусгай зөвшөөрөл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-26 11:49:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд нийт 408 худалдаа үйлчилгээний төв байдгаас томоохон худалдааны төв 4, их дэлгүүр 1, супермаркет 41, минимаркет 24, хүнсний дэлгүүр 325, цахим худалдаа 13 байдаг байна.

Согтууруулах ундаагаар үйлчлэх ба худалдах тусгай зөвшөөрлийг 2019 онд нийт 164-ийг олгосон бол энэ оны эхний хагас жилийн байдлаар есөн тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, хугацаа хэтрэх асуудал тулгарч байгааг худалдааныхан хэлж байв. Аймгийн ХХААГ-аас томоохон супермаркетуудад хийсэн судалгаанаас харахад борлуулалт 25-35 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ