Монголын үндэсний олимпын хорооны цахим хэлэлцүүлэг хойшлогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-26 10:22:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны цахим цуврал хэлэлцүүлгийн 5 дахь дугаар хойшлогдож 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар болсныг тус хорооноос мэдэгдлээ.


МҮОХ-ноос “Биеийн тамир, спорт - Олимпизм - COVID-19” сэдэвт цахим цуврал хэлэлцүүлгийг долоо хоног бүр зохион байгуулж байгаа билээ. Цахим хэлэлцүүлэг нь өнгөрсөн хугацаанд "COVID-19" цар тахлын үеийн болон түүний дараах үеийн нөхцөл байдалд биеийн тамир, спорт ба олимпын хөдөлгөөнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох 8 дэд сэдвийн хүрээнд 4 удаа зохиогдож, спорт холбоод, олимпын зөвлөлийн төлөөллүүд, багш дасгалжуулагчид, тамирчид, эрдэмтэн судлаачид, салбарын зүтгэлтнүүд өргөнөөр оролцсон юм.


Харин энэ удаа тодорхой шалтгааны улмаас ээлжит цахим цуврал хэлэлцүүлгийн товыг ийнхүү 2 долоо хоногоор хойшлуулж буйг ийнхүү мэдээллээ.


Холбоотой мэдээ