Испанид гадаадын жуулчдыг тусгаарлахаа болино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-26 10:07:59

МАДРИД. /BBC/. Испанид ирэх долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг 14 хоног тусгаарлахаа болино гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ. Даваа гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэхүү шийдвэрийг эцэслэн гаргажээ.


Гадаад хэргийн сайд Аранча Гонсалес Лая уг хязгаарлалтыг долдугаар сараас цуцална гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Испани жилд 80 сая жуулчин хүлээн авдаг бөгөөд энэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг бүрдүүлдэг байна.


Мөн Их Британийн Засгийн газар жуулчдыг тусгаарлах бодлогоо зургадугаар сарын 8-наас хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд халдвар авах эрсдэл бага орнуудаас жуулчдыг хүлээн авах арга хэмжээнүүдийг сулруулах хэрэгтэй гэж тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ