Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-23 13:36:36

НОВО-ОГАРЕВО. /TASS/. Ирэх 10, 11 дүгээр сард цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаад бэлэн байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эрүүл мэндийн яаманд уриалжээ.


Ирэх 10, 11 дүгээр сард коронавирусний халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгааг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулахын сацуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зөөлрүүлэх асуудлыг хэлэлцэхдээ энэ асуудлыг мартахгүй байхыг уриалжээ. 


Бусад улс оронд халдварын хоёр дахь давалгаа оргилдоо хүрсний дараагаас ОХУ-д халдварын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй юм гэж шинжээчид үзэж байгаа аж. Вакцин болон хязгаарлалтын арга хэмжээ авснаар хоёр дахь давалгаанаас зайлсхийх боломжтой гэж үзэж байна.

 

Холбоотой мэдээ