Хөдөлмөрийн Үндэсний нам аймгийн ИТХ-ын сонгуульд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-06 23:08:31

Хөдөлмөрийн Үндэсний намын УИХ- ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг СЕХ бүртгэхээс татгалзсан. Харин Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг аймгийн сонгуулийн хороо хүлээн авч бүртгэсэн тухай албан тоотыг Дундговь аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын хороонд өчигдөр хүргүүлжээ.  

Сонгуулийн хорооны албан тоотод Сонгуулийн тухай хуулийн 153-р зүйлд заасны дагуу орон нутгийн сонгуульд оролцох тус намын хүсэлтийг аймгийн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, холбогдох материалыг хугацаандаа бүрэн ирүүлсэн тул бүртгэж хүлээн авсныг мэдэгдсэн байна.

Дундговь аймгийн Хөдөлмөрийн Үндэсний нам аймгийн ИТХ- ын сонгуульд “Сэргэн мандал” нэртэй мөрийн хөтөлбөртэй оролцох ажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ