Болгар ЕХ-ны иргэдэд хилээ нээжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-22 13:12:27

МОСКВА. /РИА Новости/. Болгарын эрх баригчид Шенгений бүс, Европын холбооны иргэдэд өнөөдрөөс эхлэн хилээ нээж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Кирил Ананиевагийн захирамжид дурджээ.


Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид 3 дугаар сарын дундуур хилээ хаажээ. Харин улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн иргэд болон гадны дипломатууд 14 хоногийн хугацаатай өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахих ёстой байсан бол одоо энэ дэглэмийг сахих нөхцөлтэйгээр Европын орны аль ч иргэн Болгарт нэвтрэх боломжтой аж.


Түүнчлэн тус улсыг зориход 7-гоос дээш хоногийг зарцуулахгүй бол өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахих шаардлагагүй аж. Мөн өөр хэд хэдэн ангилалд багтаж буй зорчигчдод хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй. Тухайлбал, богино хугацаагаар аялж буй жуулчид, дамжин өнгөрч буй иргэд энэ ангилалд багтжээ. 

Холбоотой мэдээ