БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-22 12:07:25

БЭЭЖИН. /RIA Novosti/. Коронавирусний цар тахал дэгдэж, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэдий ч БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгахаар төлөвлөж байна гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы нээлтэд илтгэл тавихдаа мэдэгдэв.


“Бид ядууралтай хийж буй тэмцэлд ялах болно” гэж Ли Көцян мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Хятадын эрх баригчид энэ жил ядуурлын түвшнийг бууруулах, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, хамгийн чухал бараа бүтээгдэхүүнээр хангах, хөдөөгийн хүн амын амьдралын түвшин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлжээ. .


Хэдийгээр цар тахал дэгдэж, Хятадын эдийн засаг ихээхэн хохирол амсаж, томоохон сорилт бэрхшээлтэй тулгарсан боловч тус улсын удирдлага ядуурлыг арилгах зорилгоосоо ухарсангүй. Оны эцэс гэхэд БНХАУ хамгийн их асуудалтай тулгараад буй мянга гаруй тосгоныг ядуурлаас ангижруулах шаардлагатай болж байна. Ингэснээр тус улс чинээлэг нийгмийг байгуулж, ядуурлыг арилгасан дэлхийн анхны улс болох ёстой юм.


Холбоотой мэдээ