Монголын хөлбөмбөгийн холбоо МҮОНРТ-тэй 2 жил хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-21 13:35:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг лхагва гарагт /2020.05.20/ байгууллаа.


Гэрээ ёсоор МХБХ, МҮОНРТ хамтран цар тахлын үед хүүхэд багачууддаа зориулан хөлбөмбөгийн теле хичээл явуулах юм. Хичээлийг ОУХМ Б.Гарьдмагнай, П.Алтантулга, Х.Цэнд-Аюуш нар ирэх 6 дугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-нийг хүртэл удирдан явуулна.


Хөлбөмбөгийн теле хичээл MNB Sport сувгаар долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гарагт 10 цагаас гарах бөгөөд тухайн өдрийн дугаарыг орой нь 18 цагт давтахаар болжээ.


МХБХ-ны Грассрүүтс хөтөлбөрийн хүрээнд явуулах теле хичээлээс гадна МХБХ-ны тэмцээн уралдаануудыг гэрээ байгуулан шууд дамжуулах, олон улсын томоохон тэмцээнүүдийн эрхийг авах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Монголын Хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ