Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөж тооцуулах ажил хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн 1995-2019
оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр
эрхлэгч нарын тэтгэврийн даатгалын шийтгэлийг нэг удаа төрөөс нөхөн төлөх тухай
хууль хэрэгжиж байгаа. Хэдийгээр энэ хууль хэрэгжиж эхлээд 5 сарын хугацаа
өнгөрсөн ч Увс аймгийн хэмжээнд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар
тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах явдал хангалтгүй байна.
Иймээс аймгийн НДХ-ээс иргэд мэдээллээр дутмаг байна хэмээн үзэж, энэ чиглэлийн
арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.
“1995-2019 оны хооронд малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж
байсан 15-60 насны иргэд энэ хуулинд хамрагдах боломжтой. Хэрэв иргэд энэ хуулийн
талаар мэдээлэлгүй байгаа бол сумынхаа нийгмийн даатгалын байгуулага,
байцаагчид хандах боломжтой. Мөн заавар зөвлөгөө авахаар очихдоо иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн
даатгалын дэвтэр, цэргийн батлах, эмэгтэй даатгуулагч хүүхдийн төрсний гэрчилгээ,
хувиараа хөдөлмөр эрхлэгч татварын дэвтэр, лавлагаагаа бүрдүүлэн очих
шаардлагатай” хэмээн аймгийн НДХ-ийн дарга А.Оюунтүлхүүр хэллээ.