"Төв аймгийн Эрүүл мэндийн түүхт 90 жил" ном 2015 оны шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:17:28

"Төв аймгийн Эрүүл мэндийн түүхт 90 жил" ном 2015 оны Зуунмод сумын шилдэг бүтээлээр шалгарлаа. Удаах байрыг  "Хамтдаа хөгжүүлсэн он жилүүд", "Инээд бялхсан их өргөө" номууд эзэлсэн байна.

Нийтийн номын сан, Ахмадын хороо хамтран 5 сарын 5-нд зохион байгуулсан шилдэг бүтээл шалгаруулах "Ухаарлаас ургасан навч" үйл ажиллагааны үеэр Дархан аварга А. Сүхбатын "Монголчууд үнэн байхад дуртай" ном уншигчдын хүртээл болсон юм.

Зуунмод сумын 2014 оны шилдэг бүтээлээр Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Ш.Цэрэндоогийн "Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч 2-р богд Живзандамба хутагт Лувсандамдийдонмэ", АБТА түүх, газар зүйн багш, Ю.Цогзолсүрэнгийн "Газарзүйн хичээлийн сонирхолтой асуулт хариулт, 2014" ном тус бүр  тодорч байв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ