Отрын малчдадаа 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-19 15:44:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл Өвөрхангай аймгаас 1443 малчин өрхийн 900 гаруй мянган толгой мал бусад 13 аймгийн нутаг дэвсгэрт өвөлжсөн. Мөн 958 өрхийн 400 гаруй мянган толгой мал өөрийн аймаг дотроо сум сэлгэж өвөлжсөн юм.

Өвөрхангай аймгаас отрын малчид хүлээн авсан сумдтай гэрээ байгуулж, энэ хүрээнд Булган аймгийн 6 суманд 16 сая төгрөг, Төв аймгийн 7 суманд 17 сая төгрөг, нийт 33 сая төгрөгийг шилжүүлж өгчээ. Энэ нь отроор яваа малчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зардалд зориулагдсан байна.

Мөн гадны аймагт оторлож яваа малчдад түлээ түлшний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, таван аймгийн 19 суманд оторлосон 1120 өрхөд 5600 шуудай буюу 224 тонн нүүрс, 41.4 сая төгрөгийн үнэ бүхий эмийн багцыг олгожээ. Эдгээр ажлын хүрээнд нийт 80.026.000 төгрөгийг зарцуулсан байна.

Холбоотой мэдээ