Сонгуулийн ирц 54,2 хувьтай байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-06-24 20:57:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сонгуулийн ирц 54,2 хувьтай байна. Тус аймагт нийт 44821 сонгогч санал өгөхөөс 17 цагийн байдлаар 24298 сонгогч саналаа өгөөд байна гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт хоёр мандаттай нийт 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. Зөөврийн хайрцгаар нийтдээ 742 хүн саналаа өгчээ. 

Ханбогд, Цогтцэцийгээс бусад сумын ирц 50-аас дээш хувьтай байгаа бөгөөд Баяндалай сумын ирц хамгийн олон буюу 70 хувьтай байна.

Холбоотой мэдээ