Вьетнам улсаас 11 монгол иргэн эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Дели-Улаанбаатарын тусгай нислэгээр БНСВУ-д амьдарч байсан 11 иргэн эх орондоо иржээ.
Тодруулбал, БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авсан тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан. Тус нислэг замдаа БНСВУ-ын Ханой хотод газардаж шатахуун сумласан бөгөөд энэ үеэр тус улсад амьдарч байсан 11 иргэнээ авсан байна.
Ийнхүү өнөөдөр БНЭУ, БНСВУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ.