Ши Жиньпин: БНХАУ “COVID-19”-ийн эсрэг нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар тэмцсэн

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-05-18 21:27:29

БЭЭЖИН. /Xinhua/. “Манай улс “COVID-19” халдварын эсрэг нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар тэмцсэн” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нээлтийн үеэр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


БНХАУ хичээнгүй хүчин чармайлт, асар их золиос гаргаснаар вирусний халдварыг хяналтад авч, ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Энэ бүх хугацаанд бид нээлттэй, ил тод, хариуцлагатай байсан” гэж Ши Жиньпин хэлсэн байна.


“Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад оронд мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгсөн бөгөөд генетикийн дарааллыг байж болох хамгийн хурдан хугацаанд олон нийтэд танилцуулсан. Мөн бид халдварыг хяналтад авах, эмчлэх туршлагаа эргэлзэхгүйгээр хуваалцаж, тусламж шаардлагатай орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн” гэж тэрбээр хэлжээ.  


Мөн БНХАУ-ын дарга “COVID-19”-ийг хяналтад авахын тулд дараах саналуудыг дэвшүүлсэн байна.

  • Бид “COVID-19”-ийг хяналтад авч, эмчлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой.
  • ДЭМБ халдварын эсрэг тэмцлийг удирдан чиглүүлэх хэрэгтэй.
  • Бид эрүүл мэндийн салбар дахь олон улсын засаглалыг бэхжүүлэх ёстой.
  • Бид Африкт илүү их тусламж үзүүлэх ёстой.
  • Бид эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээх ёстой.
  • Бид олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. 
Холбоотой мэдээ