Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-19 08:41:23

ЛОНДОН. /Reuters/. Өмнөд Суданы тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар болон түүний гэргий Анжелина Тени нар коронавирусний халдвар авчээ.

"Өмнөд Суданы тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар Тени-Дургон, хатагтай Анжелина Тени нар болон тэргүүн дэд Ерөнхийлөгчтэй хамт ажилладаг хүмүүс, бие хамгаалагч нарын “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарсан” гэж түүний хэвлэлийн алба “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Тус улсад одоогоор коронавирусний халдварын 290 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөд Суданд халдварын улмаас нас барсан анхны тохиолдол 5 дугаар сарын 14-нд бүртгэгджээ.


Холбоотой мэдээ