Олон улсын музейн өдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-05-18 13:09:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн улс орнууд Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн тэмдэглэж ирлээ. Анх Москва  хотноо болсон Олон улсын музейн  нэгдсэн ассамблей /ОУМНА/ -гаас жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байх тогтоолыг баталжээ.

1992 онд энэ  өдрийг тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулж байхаар болсон. Тухайлбал, "Музей  ба соёлын  ландшафт" зэргээр нэг сэдвийг сонгодог. Энэ өдрөөр шинэ үзэсгэлэн нээх, их наадам,  лекц,  хүүхдүүдэд  зориулсан тусгай  хичээл, музейн театрчилсан тоглолт зэрэг олон үйл ажиллагааг улс орнууд зохион байгуулдаг.  Мөн дэлхийн ихэнх музей энэ өдөр  үзэгч олонд үнэ төлбөргүйгээр үйлчилдэг.  

Өнөөдөр дэлхийд 100 гаруй мянган музей ажилладаг. Хамгийн  алдартай музейн тоо 8 мянгад  хүрдэг.  Хамгийн алдартай, асар их баялагтай музей нь 1783 онд байгуулагдсан Парисын  Луврын музей юм. Лондон дахь Британийн музейг дэлхийд томоороо 2-рт  бичигддэг. Энэ музей Лувраас өмнө, 1853 онд байгуулагджээ. ОХУ-ын хамгийн  алдартай музей бол 1856 онд байгуулсан  Третьяковийн галерей юм. Мөн 1852 онд одоогийн Санктпетербург хотод байгуулсан, дэлхийд алдартай Эрмитаж  юм. Үүний  зэрэгцээ  дэлхийд  алдартай музейнүүдийн тоонд Нью-Йоркийн Метрополитен,  Мадридын Прадо, Каирын  Археологийн музей  багтана. Дэлхийн улс орнуудаас Испанийн музейнүүд хамгийн  их үзэгчтэй байдаг аж..


Холбоотой мэдээ