Долоон буудлын зам дагуу 1040 улиас мод суулгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Өлзий төвийн уулзвараас хойш 7 буудлын эцэс хүртэлх авто зам дагуу өнгөрсөн бямба гарагт 1040 ширхэг улиас, 22 ширхэг шинэс мод суулгажээ.
Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2020 оны хаврын ногоон байгууламжийн ажлын
хүрээнд олон жил сул шороон хөрстэй, ногоон байгууламжгүй байршлуудыг судалж тодруулсан юм байна. Харин ирэх 7 хоногт моднуудаа бүртгэлжүүлж дугаарлах юм. Уг ажлыг гүйцэтгэгч “Мөнх
ногоон хэрэм” ХХК үргэлжлүүлэн Эрхүүгийн гудамжинд 110 ширхэг шинэс мод суулгах
юм байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй далан сувгийн эхэнд үүссэн халиа дошин, хөрсний болон булгийн усны ундарга үүссэн нөхцөл байдлыг засаж тохижуулж эхлээд байна. Геодизи, усны барилга байгууламжийн газар хариуцан гүйцэтгэж байгаа уг ажлыг УБЗАА-наас шалгаж үүрэг чиглэл өгчээ.