Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжихэд зориулж 4 тэрбум ам.доллар олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-15 13:06:48

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Нью-Йоркийн нийтийн тээврийн операторт дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.9 тэрбум ам.долларыг гаргажээ. Энэ тухай Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомо пүрэв гарагт мэдэгджээ.  


АНУ-ын хамгийн том хот Нью-Йоркийн нийтийн тээврийн ачаалал коронавирусний халдварт өвчний улмаас 92 хувиар буурсан тухай мужийн амбан захирагч өмнө нь мэдэгдсэн байна.


Өнгөрсөн хоногт Нью-Йоркт коронавирусний халдварт өвчний улмаас 157 хүн нас баржээ. Тийнхүү тус мужид халдвар авсны улмаас нас барсан тоо аажмаар буурч байгаа аж. 

Холбоотой мэдээ