“COVID-19” туссан иргэдээс 20 нь эдгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-15 11:50:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID 19"-өөр өвдсөн таван хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 98 тохиолдлоос 20 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 

Эдгэрсэн таван хүний дөрөв нь 20-21 насны оюутан, нэг нь 55 настай эмэгтэй юм. Тэднийг 25-55 хоног эмчилжээ.

 

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний халдвараар 78 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори гээд нийт 4 лабораторид өчигдөр 381 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй байна.

Холбоотой мэдээ