Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 9,2 хувиар өсжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-14 17:18:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн сумдын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 1177 байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99 хүнээр буюу 9.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.2 хувийг эмэгтэйчүүд, 49.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Үүнээс 23,2 хувь нь дээд боловсролтой.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсөхөд Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж улсын хилийг хааж, хязгаарлалтын дэглэм тогтоосон, их, дээд сургууль төгсөх залуучуудын тоо жил бүр нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн ажээ.

Холбоотой мэдээ