Энэтхэгийн Махараштра муж хоригдлуудынхаа тал орчмыг нь суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-13 14:24:29

НЬЮ-ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн мужуудаас коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөн Махараштра мужийн Засгийн газар нийт 35 мянган хоригдлоос 17 мянга орчмыг нь суллах шийдвэр гаргажээ.


“Мумбай” хотын “Arthur Road” шоронгийн 185 орчим хоригдол коронавирусээр халварласан бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Халдварын тархалтыг зогсоож, хоригдлуудыг мөн тусгаарлалтанд хамруулахын тулд Махараштра мужийн Засгийн газар 17 мянган хоригдлыг суллах шийдвэр гаргасан” гэж мужийн Дотоод хэргийн сайд Анила Дешмукха мэдэгджээ.


Суллагдсан хоригдлуудын дунд хэрэг нь шалгагдаж буй 5 мянга орчим хоригдол байгаа бол 7 хүртэлх жилийн ял авсан  өөр 5 мянга орчим хоригдол багтаж байна. Үлдсэн хоригдлуудын хувьд 7-оос дээш жилийн ял авсан хоригдлууд багтаж байгаа бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг суллаагүй аж.


Энэтхэгт коронавирусний халдварын 74480 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан байдлын яамны мэдээлснээр, халдварын улмаас 2415 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь буюу 23401 нь Махараштра мужид бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ