Цахилгааны хязгаарлалт хийхийг хойшлууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-13 11:16:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компаниас энэ сарын 13-15-ны өдрүүдэд Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлаж, Улаангом, Өмнөговь чиглэлийн 110 кВ-ын агаарын шугамд засвар хийхээ өчигдөр мэдэгдсэн.

Тэгвэл уг ажил тодорхой бус хугацаагаар хойшилжээ.

"Манай компанийн төлөвлөгөөт засварын ажил онцгой байдлын нөхцөлтэй холбогдон хойшлогдсон тул цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, таслалт хийхгүй" хэмээн тус компаниас мэдээллээ.

Холбоотой мэдээ