Олон улсын морин хуурчид чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-05 16:47:32

Морин хуурын олон улсын V наадмыг Монголын Урлагийн Зөвлөл, Төрийн Банк болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран энэ  сарын 4-6-нд зохион байгуулж байна.

Энэхүү наадамтай холбоотой мэдээлэл, бүртгэлийг  урьдчилан Төрийн банкны 540 салбар нэгжээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдад хүргэснээрээ онцлогтой.

Тус наадам нь морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол соёлыг дэлхий дахинд таниулан сурталчлах, дэлгэрүүлэх,  морин хуурыг сонирхон судалж буй гадаад дотоодын хуурч, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Наадамд Монголын морин хуурчдаас гадна АНУ, ХБНГУ, БНБУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын морин хуурч, мэргэжлийн чуулга хамтлаг, эрдэмтэн судлаач зэрэг 200 гаруй уран бүтээлч оролцож байна.

Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, Морин хуурын уламжлалт тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгод чиглэсэн “Морин хуур хөгжмийн урын сан” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг өнөдөр Петровис компаний хурлын танхимд зохион байгуулав. Харин маргааш Олон улсын сонирхогч морин хуурчид, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарсан хаалтын тоглолт Улсын Филармонид болно.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ