Хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгуулахаар шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-12 16:25:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид энэ сарын сарын 7-8-ны өдрүүдэд Толбо, Дэлүүн сумын хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалтын явцад 22 хүнсний дэлгүүрээс хадгалалтын хугацаа нь хэтэрсэн 10 нэр төрлийн 1 сая 49 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.

Хураасан бүтээгдэхүүнүүдийг устгуулахаар харьяа сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.

Иймд аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг сайтар шалгаж авахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ