VI Зая гэгээний номын багшийн хоолны хаш таваг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-12 16:15:40

Архангай /МОНЦАМЭ/. Энэхүү хаш таваг нь он тооллын хувьд XIX-XX зуунд хамаарагддаг. Архангай аймгийн угсаатны музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. Аяганы эх биеийг тойруулан зургаан луугаар ороон хөндий сийлсэн, 765 гр жинтэй, маш гоёмсог, нарийн ур хийцтэй юм.

Энэхүү тавгийг VI Зая гэгээн Жамбацэрэнгийн Чойвон /Номын багш/ лам Дамчаа хэрэглэж байжээ. Аймгийн музейд 1996 онд Өлзийт сумын Байшир багийн иргэн Д.Тэгшбуянтаас музейн ажилтан М.Чимидбазар анх музейн цуглуулгад авч байжээ. 

Холбоотой мэдээ