Уран бичлэгийн уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж дүгнэлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-05-12 11:57:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан Ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас Монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж дүгнэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, ёс заншил өв уламжлалаа сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилготой явуулсан уг уралдаанд 13 хүн бүтээлээ ирүүлсэн байна. 

Тэднээс тэргүүн байрт Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Баярмаа, дэд байрт МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Давааням, гутгаар байрт Дэлгэр сумын Улсын тэргүүний бүрэн дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Л.Бадамгарав нар шалгарлаа.