Эхний 4 сард 101 бүтээлд патент олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд оны эхний 4 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 135 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 26 (16.1%)-гаар багассан үзүүлэлт болохыг ҮСХ-ноос мэдээллээ.
Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 28 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс эхний 4 сард ирүүлсэн 101 бүтээлд патент олгосны 34 нь шинэ бүтээлийнх, 67 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 25 (42.4%)-аар буурч, бүтээгдэхүүний загварын патент 31 (86.1%)-ээр өсжээ.