Шатрын бодлогын тэмцээний аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-11 14:08:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Шатрын холбоо МШХ-ны Бодлого зохиомжийн зөвлөлтэй хамтран 2020 оны 5 дугаар сарын 5-10-нд шатрын бодлого бодолтын онлайн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодруулав.


Э.Гурванбаатар захиралтай “Хуст-Ойл групп” ХХК ивээн тэтгэсэн, 300 мянган төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд нийслэл, орон нутгийн 30 гаруй шатарчин 30 оноо бүхий 6 даалгаврыг гүйцэтгэн, бодох ур чадвар, сэтгэлгээний хурдаараа өрсөлдсөн юм.


Тус тэмцээний
нээлттэй ангилалд Э.Энхнар /Стейниц Академи/, А.Эрхэмбаяр /Сүхбаатар аймаг/, С.Билгүүн /Алдар спорт хороо, хариу ирүүлсэн хугацааны нэмэлт үзүүлэлтээр/ нар эхний байруудад шалгарлаа.


Мөн өсвөрийн ангилалд С.Тамир /Сүхбаатар аймаг/, Г.Бат-Эрдэнэ /Төв аймаг/, Э.Энх-Од /Сүхбаатар аймаг/ нар эхний 3 байр эзэлсэн бол Төв аймгийн шатарчдаас Г.Сүхбат, Г.Урангоо нар шагналт байр тус тус эзэллээ.


Шатрын бодлого бодоход өрсөлдөгч, орон зай, орчин нөхцөл, тусгайлсан бэлтгэл, цаг хугацаа, хөрөнгө болон материал хэрэгсэл шаарддаггүй гэдгээрээ онцлог сайн талтай юм байна.





Холбоотой мэдээ