ХӨСҮТ: Өчигдөр 107 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-11 11:36:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн  салбар лабораторид өчигдөр 107 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

 

Тодруулбал, ХӨСҮТ, Дархан-Уул аймаг болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан 82 хүнд давтан шинжилгээ хийжээ. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн, ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.

 

ХӨСҮТ-д одоогоор 107 хүн эмчлүүлж байгаа бөгөөд коронавирусний халдвартай 28 хүний биеийн байдал тогтвортой, 2 нь хүндэвтэр байна.

 

Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн зорчигчдод хоёр удаа, заримд нь 3 удаа шинжилгээ хийжээ.

 

Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлийн тусгай нислэгээр ирсэн зорчигчдод давтан шинжилгээ болон тандалт судалгааг үргэлжлүүлэх аж. 

Холбоотой мэдээ