Төв аймагт 1728 аж ахуйн нэгж тооллогод хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 11:28:40

Төв аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг амжилттай зохион байгуулж, сарын хугацаанд 1735 аж ахуйн нэгж тоолсон байна.

Үүнээс долоо нь тодорхой шалтгааны улмаас хамрагдаагүй аж. Тухайлбал:Нэг нь татан буугдсан, гурав нь тодорхой хаяггүй, хоёр нь нууцын зэрэглэлтэй, нэг нь өөр компанитай нийлсэн ба тооллогын дүнг ирэх 11 сард албан ёсоор танилцуулах юм байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ