Гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-07 11:38:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сум хувийн хэвшлийн мал эмнэлгийн газруудтай хамтран гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэлжүүлж паспорт олгох, галзуугийн вакцин үнэ төлбөргүй хийх ажлыг эхлүүллээ.

Судалгаагаар гэрийн тэжээвэр 4600 гаруй нохой, муур байдаг аж. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийх, паспорт олгох ажил “Жаргалант вет” эмнэлэгээс эхэлж байна. Эхний ээлжинд орон сууцны байранд байдаг нохой мууранд вакцин хийжээ.  Мөн 122 нохойг бүртгэлжүүлж гэрийн тэжээвэр гэдгийг нь баталсан паспорт олгосон байна. 

 

Холбоотой мэдээ