Таван компанийг “Шилдэг татвар төлөгч”-өөр тодрууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-06 16:36:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс хамгийн их татвар төлсөн тус аймгийн таван аж ахуйн нэгжийг аймгийн “Шилдэг татвар төлөгч”-өөр тодрууллаа.

Үүнд “Хотгор зам” компани 378 сая, Цахилгаан, шугам, сүлжээний газар 341 сая, “Агайын” компани 301 сая, “Жол” компани 232 сая, “Эрчимбаян Өлгий” компани 140 сая, төгрөгийн татвар төлсөн амжилтаар Баян-Өлгий аймагт бүртгэлтэй 2 мянга гаруй аж ахуйн нэгжээс шалгарч, дээрх шагналын болзлыг хангажээ.

Улсын болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсан компаниудын удирдлагуудыг Татварын хэлтсийн хамт олон хүлээн авч, цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан байна.


Холбоотой мэдээ