Жүдо бөхийн шигшээ баг бэлтгэлээ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-06 16:18:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг Даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дугаар захирамжийн дагуу Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэл сургуулиа эхлүүлэв.


Бэлтгэлд зөвхөн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг хамруулан, дасгалжуулагч тамирчдын биеийн халууныг шалгаж, гарыг тогтмол ариутган, 2 цаг тутамд заалны ариутгалыг хийх зэрэг мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг мөрдөж ажиллах юм.



Жүдо бөхийн шигшээ багийн бэлтгэлийн явцтай Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц танилцсан байна.

Холбоотой мэдээ