Уламжлалт, сэргээн засах эмчилгээ хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-05 10:59:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төв уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээний болон биеийн тамирын дасгал хөдөлгөөний тоног төхөөрөмжтэй боллоо. Аймгийн ИТХ энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус сумын эрүүл мэндийн төвд 30,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгохоор баталсан юм.

Түрүү булчирхайн эмчилгээ, булчингийн сэргээн засах, хоолойн шарлага, хөлний массаж, физик эмчилгээний аппарат, татлагын болон хаш чулуун ор, төөнүүр, цахилгаан зүү, цахилгаан бумба, эмчилгээний биеийн тамир дасгалын иж бүрдэл зэрэг 13 төрлийн тоног төхөөрөмжөөр хангалаа гэж Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Дулам ярилаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Орших өнгөрсөн хоёр жилд “Сайхан сэтгэл-Бат-Орших” сангийн 250 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сумын хуучин эмнэлгийн барилгыг засварлан уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээ үзүүлэх боломжтой болгосон юм.

Холбоотой мэдээ