Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-04 22:05:18
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн УЦУОШТ-өөс тавдугаар сарын 4-11-ний өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ танилцууллаа.

Энэ сарын 5-6-нд уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Харин салхи энэ сарын 4, 5-нд ихэнх нутгаар, 6-нд Алтайн өвөр говь, уулархаг нутгаар 7-12м/с байна. Мөн Алтайн салбар уулсаар салхи 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с байна.

Агаарын температурын хувьд тавдугаар сарын 6-7-нд хүйтэрнэ. Ингэхдээ Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ